Skip to main content

ТАМИРЧИНТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ



БАТЛАВ: “ДУНДГОВЬ – ШАРАНГАД” ВОЛЕЙБОЛЫН КЛУБЫН ТЭРГҮҮН....................................../Н.ТӨРТОГТОХ/

 “ДУНДГОВЬ – ШАРАНГАД” ВОЛЕЙБОЛЫН КЛУБЫН ТАМИРЧИНТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 2018 оны.. дүгээр сарын..-нд                         Дугаар.......                             Улаанбаатар хот:




НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 Энэхүү гэрээг нэг талаас: “Дундговь – Шарангад” волейболын клубыг төлөөлж ахлах дасгалжуулагч Доржсүрэн овогтой Батноров / зю75101013/ Нөгөө талаас волейболын тамирчин ......................................... овогтой ................................................ /.........................../ Цаашид “Тамирчин” гэх нар нь Биеийн тамир, спортын тухай хууль, “Дундговь – Шарангад” волейболын клубын дүрэм, журам. Тамирчны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж. эрх үүрэг. хүлээх хариуцлагыг тодорхойлон дараахь нөхцлүүдээр харилцан тохиролцон гэрээ байгуулав. Энэхүү гэрээгээр “Дундговь – Шарангад” волейболын клубын өөрийн харъяанд бэлтгэл, сургалт, дасгалжуулалтыг үр дүнтэй хийж аймаг, хот, улс. Олон улсын чанартай тэмцээнд оролцон амжилт гаргах тамирчны хооронд үүсэх харилцааг зохицуулна.

 ХОЁР. Гэрээний нөхцөл

 2.1 Тамирчны хүлээх үүрэг.
 2.1.1. Тамирчин нь Биеийн тамир, спортын тухай хууль, “Дундговь – Шарангад” волейболын клубын дүрэм, журам, удирдах гишүүдээс санал хүсэлт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахина.
2.1.2. Тамирчин нь“Дундговь – Шарангад” волейболын клубын нэр төрийг эрхэмлэн өндөрт өргөнө.
 2.1.3.Аймаг, хот, улсын тэмцээнд амжилттай оролцон “Дундговь – Шарангад” волейболын клубын нэр хүндийг спортын тавцанд мандуулах.
 2.1.4. Тамричны сахилга бат, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, олимпизмийн болон клубын нэр төр үзэл санааг сурт хөдөлгөөнийг идэвхтэй сурталчилах.
 2.1.6. Биеийн тамир спортод хориглосон эм, бэлдмэл хэрэглэхгүй, худалдахгүй, зуучлахгүй, хүний нэр төрийг гутаан доромжлохгүй байх, клубын нэр төрд халдахгүй байх.
 2.1.7. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, хэвлэлийн хурал, тэмцээнд оролцохдоо клубын зөвшөөрлийг урьдчилан авах ба хэвлэл мэдээлэлийн ярилцлага өгөхдөө клубын нэрийн өмнөөс өгч давхардсан байгууллагыг дурдахгүй.
 2.1.8 Энэхүү гэрээний 2.1.7. заасан зөвшөөрлийг аваагүйгээс үүсэх аливаа асуудлын хариуцлагыг тамирчин биечлэн хүлээж үүсэх хохирлыг арилгана.
 2.1.9. Клубээс нийтийн хэрэглээнд зориулсан эд, хөрөнгө болон өөрийн хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал найдвартай хангаж ажиллах бөгөөд эд хөрөнгийг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд ижил төрлийн хөрөнгөөр солих буюу тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож бүрэн төлж барагдуулна.
 2.1.10. Клубээс дуудсан цагт бэлэн байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шат шатны арга хэмжээ авна.

 2.2 Тамирчны эдлэх эрх
2.2.1. Тэмцээнд оролцох үед тэмцээний эрхийн төлбөр, зардал хөрөнгө, хоол ундаар хангагдах. 2.2.2. Тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд хичээл сугуулиас чөлөө зөвшөөрлийг авахуулах. 2.2.3. Монгол улсын хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт, баталгаа, урамшуулалыг эдлэх. 2.2.4. Тэмцээн уралдаанд гаргасан амжилт,гүйцэтгэсэн хөдөлмөрийнхөө чанар, хэмжээнд тохирсон цалин. нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал урамшуулал авах.

2.3. Клубын үүрэг
2.3.1.Тамирчдыг тэмцээнд оролцох нөхцөл бололцоогоор ханган ажиллах.
2.3.2. Бэлтгэл сургуулалтаар байнга хангах
2.3.3.Волейболын спортыг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, иргэдийг өргөнөөр хамруулах, тэмцээн уралдаан байнга зохион өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх.
2.3.4. “Дундговь – Шарангад” волейболын клубын дасгалжуулагч, тамирчинтай гэрээ байгуулж, дүгнэн удирдах зөвлөлд байнга танилцуулах.

2.4. Клубын эрх
2.4.1. Клубээс өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, тамирчин, шүүгч болон онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, иргэдийг холбогдох байгууллагын болон төр засгийн шагналд нэр дэвшүүлэн тодорхойлох.
2.4.2. Клубын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, арга зүйн заавар, зөвлөмж өгч үйл ажиллагаа явуулахад нь туслах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих.
2.4.3. Хот, аймаг, улсын аварга болон бусад тэмцээн уралдаанд баг тамирчдаа өөрийн нэрийн өмнөөс оролцуулах, хөрөнгө санхүүг шийдэх.
2.4.4. Тамирчдын бэтгэлийн цагийн ирц, бэлтгэлийн цаг ашиглалтанд байнгын хяналт тавьж, үнэлэлт, дүгнэлт өгч зөрчил дутагдал гарсан тухай бүрт клубын дотоод журамд заасаны дагуу арга хэмжээг авах. 
2.4.5. Энэхүү гэрээний 2.1.6.-д заасан үүргийг ноцтой зөрчсөн тамирчны Гэрээг цуцлуулах санал гаргах.

 ГУРАВ: Гэрээний хугацаа, хүлээх хариуцлага

 3.1. Тамирчин энэхүү гэрээний дагуу 2018 оны ..... дүгээр сарын ....-ний өдрөөс клубд харьяалагдана.
3.2 Энэхүү гэрээний 3.1-т заасан өдрөөс эхлэн ... жилийн хугацаанд хүчинтэй,
3.3. Талууд гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэн клубын тамирчинд үнэлэлт дүгнэлт өгнө. 3.4.Тамирчин энэхүү гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, нэг сардаа 4 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд нэг талын санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл болж учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.\

 ДӨРӨВ: Бусад зүйл

 4.1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ тохиолдолд талууд тэгш эрх эдэлнэ.
 4.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
 4.3. Энэхүү гэрээ нь талуудын гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.

 ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
 “Дундговь – Шарангад” клубын “Дундговь – Шарангад” клубын
 дасгалжуулагч Д.Батноров Тамирчин .................... /

 БАТЛАВ: “ДУНДГОВЬ – ШАРАНГАД”
ВОЛЕЙБОЛЫН КЛУБЫН ТЭРГҮҮН.................................................../Н.ТӨРТОГТОХ/



Comments