Skip to main content

Багуудтай хийх гэрээ


БАТЛАВ. ДУНДГОВЬ-ШАРАНГАД КЛУБЫН ТЭРГҮҮН ...................................../Н.ТӨРТОГТОХ/

 ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 

 2020 оны ...-р сарын ...-ны өдөр                       Дугаар: ШК ... / 2020                   Улаанбаатар хот

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү гэрээг нэг талаас: Дундговь-Шарангад волейболын клуб (цаашид Клуб гэх), нөгөө талаас ........................................................................../багийн оноосон нэр/ баг (цаашид Гишүүн баг гэх) нар нь 2018-2019 оны хичээлийн жилд Дундговь–Шарангад волейболын клубын дүрэм, үйл ажиллагааны журмыг дагаж хамтран ажиллахаар харилцан тохиролцож гэрээ байгуулав.

 ХОЁР. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
 Клубын эрх, үүрэг Клубын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих Клуб нь өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, тамирчин, шүүгч болон онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, иргэдийг холбогдох байгууллагын болон төр засгийн шагналд нэр дэвшүүлэн тодорхойлох Гишүүн багуудын хамтарсан бэлтгэл хийх нөхцөл бололцоог журамлаж зохион байгуулалт, удирдлагаар хангах Волейболын спортыг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, иргэдийг өргөнөөр хамруулах, тэмцээн уралдаан тогтмол зохион явуулах Клубын үйл ажиллагааны журмын биелэлтэд хяналт тавьж, гишүүн багт шаардлага тавих эрхтэй. Гишүүн багийн эрх, үүрэг Клубын үйл ажилагааны журмыг чандлан сахина. Гишүүн багуудын хамтарсан бэлтгэл болон клубын тэмцээнд идэвхитэй тогтмол хамрагдах Багийн тамирчдын сахилга бат, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх Клубын зүгээс нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө болон өөрийн хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах Клубын үйл ажиллагааг сайжруулах ажил хэрэгч санал гаргах бүрэн эрхтэй.

 ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
 Энэхүү гэрээ нь 2020 оны 09-р сараас 2021 оны 5-р сарын 31-ний өдөр хүчинтэй байна.

 ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ
 4.1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ тохиолдолд талууд тэгш эрх эдэлнэ
 4.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
 4.3. Энэхүү гэрээ нь талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

 ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
 Дундговь- Шарангад клубыг төлөөлж ................................................... багийг төлөөлж
Клубын менежер Багийн ахлагч........................овогтой..................... .......................................

.....................................................Ч.Загдсүрэн

 Утас: 2020 оны ... –р сарын ... –ны өдөр




Comments