ДУНДГОВЬ-ШАРАНГАД ВОЛЕЙБОЛЫН КЛУБЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дундговь-Шарангад клуб нь 2017 оны 9 сард үйл ажиллагаа эхлэж 2018 оны нэгдүгээрсард Монголын волейболын холбоонд албан ёсоор бүртгүүлж, МБХ-оос явуулж байгаа бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хамтран ажиллах эрхтэй волейболын клуб юм.
Тэргүүнээр Н. Төртогтох, УЗ -ийн 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөх багшаар олон улсын хэмжээний мастер А. Раднаа, заал сургалт хариуцсан багшаар спортын мастер Д. Батноров, туслах багшаар дэд мастер П. Ганзориг, хүүхдүүд хариуцсан багшаар спортын мастер Д. Батбаяр, хүчний бэлтгэл, бариа заслын бэлтгэл хариуцсан багшаар Г. Гомбосүрэн нар ажиллаж байна.

Одоогоор насанд хүрэгчид, оюутан залуучууд, 8-15 нас хүртлэх хүүхдийн гэсэн ангилалаар долоо хоног бүр секц дугуйлан мэргэжлийн багштайгаар ажиллуулж байна. Насанд хүрэгчид болон хүүхдийн нас насны ангилалаар 200 гаруй тамирчид манай клубэд хамрагдаж тогтмол зааланд тоглож, секц дугүйланд хичээллэж байна.
Манай тамирчдаас ОУХМ 1, Спортын мастер 11, Дэд мастер 16, нэгдүгээр зэргийн тамирчин 6 байна.
Бид клубынхээ залуучуудыг аймаг бүс, улсын чанартай тэмцээнүүдэд клубын нэрийн өмнөөс оролцуулан дэмжин ажиллаж байна. Мөн залуучуудийгаа дэмжиж ажлын байр зуучлаж өгөх, цаашлаад азийн шилдэг сургуулиудад тухайлбал Япон, Солонгосын сургуулиудын бүрэн тэтгэлгээр сургах төлвөлгөөтэй ажллаж байна.
2020 оноос гадаад харилцаагаа өргөжүүлэн Солонгос улсад волейболын чиглэлээр өсвөрийн хүүхдүүдийг сургаж эхлэж байна. Мөн ОХУ, Япон зэрэг орнуудын клубүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
КЛУБЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
ДУНДГОВЬ-ШАРАНГАД КЛУБЫН ТЭРГҮҮН
Н.ТӨРТОГТОХ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Д. БАТНОРОВ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Д.БАТЖАРГАЛ
Comments
Post a Comment