Skip to main content

“ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ



ОУХМ АMГААСЭДИЙН РАДНААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ” АЙМГИЙН УУГУУЛ ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОН ЯВАГДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ 

 Нэг: Зорилго

 ОУХМ А.Раднаагийн волейболын спортод оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах, Дундговь аймгийн харьяа иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, танилцаж ойртон нөхөрлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд оршино. Дундговь аймаг нь волейболын спортоор уламжлалтай, шинэ залуу мэргэжлийн тамирчид төрөн гарч байгаа бөгөөд цаашид залуу тамирчдыг дэмжих, ахмад залуу үеийн холбоог бий болгох зорилгоор “Дундговь-Шарангад” клубээс уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

 Хоёр: Тэмцээн явагдах газар, хугацаа, зохион байгуулагчид 

Тэмцээн 2018 оны 04-р сарын 21-22-ны өдрүүдэд “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль ”-ийн зааланд явагдана. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Дундговь-Шарангад” клуб ажиллаж байна.

 Гурав: Тэмцээний журам

 Тэмцээн нь УБ хот, бусад аймгуудад суугаа Дундговь аймгийн уугуул, аймагт 5-аас дээш жил ажиллаж амьдарч байсан иргэд, сум, баг, хороо, үе үеийн төгсөгчид, найз нөхөд, клубүүдийн дунд волейболын спортын төрлөөр явагдана. Тус тэмцээн нь 30-аас дээш болон доош насны гэсэн хоёр ангилалаар явагдана. 30-аас дээш насны ангилалд (1988 онд төрсөн бол болно) 40-аас дээш насны 2 тамирчин талбайд заавал байна. Нэг багт 8 тамирчин 1 дасгалжуулагч байх ба тэмцээн 3 үе, 21 оноогоор явагдана. Тэмцээнд оролцох эрхийн төлбөр 30-аас дээш насны ангилалд нэг багаас 200,000 төгрөг, 30-аас доош насны ангилалд нэг багаас 120,000 төгрөг байна. Төлбөрийг техникийн зөвөлгөөн дээр бэлнээр авч ирнэ.

 Дөрөв: Техникийн зөвлөгөөн

 Техникийн зөвлөгөөнийг 2018 оны 04-р сарын 19-ны өдрийн 18 цагт “Чингис Хаан” дээд сургуулийн хурлын зааланд хийх ба оролцох багууд тамирчдын мэдүүлгийг авч ирсэн байна. Тэмцээнийг МВХ-ны дүрмийн дагуу мэргэжлийн шүүгчид шүүн явуулна. Багууд тоглолтын ижил өнгийн хувцастай, хаягтай, туг далбаатай байна. Тэмцээнтэй холбоотой асуудлыг Ерөнхий шүүгч, зохион байгуулах комиссын шийдвэрээр эцэслэнэ.

 Тав: Шагнал

Тэмцээнд амжилттай оролцсон эхний 3 байрыг хоёр ангилалаар тус тус шалгаруулан, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч шалгаруулан шагнал олгоно. Тэмцээний нийт шагналын сан арван сая төгрөг (10,000,000₮) байна.

 ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

 “ДУНДГОВЬ ШАРАНГАД” КЛУБ
 ХОЛБОО БАРИХ УТАС: 9492-2221, 9909-0102

Comments